about uuganaachat

Uuganaachat
Эзэн хичээвэл заяа хичэЭнэ

би хэн бэ

Сайн байна уу, Uuganachat.com -д тавтай морилно уу. 

Намайг Батсүхийн Ууганбаяр гэдэг Увс аймгийн Улаангом суманд төрж, өссөн айлын том, гурван дүүтэй. Дөрөвдүгээр ангиас манайх Дархан-Уул аймаг руу шилжиж “Оюуны Ирээдүй” арван жилийн цогцолборыг төгсч, дараагаар нь МУБИС-ийн Утга зохиолын ажилтан, сэтгүүлчийн ангид элч, 2011 онд амжилттай төгссөн.

Оюутны дөрвөн жилд “Хэнээтэй Ууганаа” гэдэг нэртэй байв. Оюутан байхдаа, Зориг сан ” Байгаль орчны Залуу манлайлагч” хөтөлбөр, ”Монгол Тэнгэр” оюутны холбооны “Мэдээллийн Индэр” сэтгүүлзүйн клубын тэргүүнээр ажиллаж, оюутан залууст чиглэсэн боловсролын лекц болон хүмүүнлэгийн хөтөлбөрийг удаа дараа зохион байгуулж байв. Мөн Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг 2011, Нутгийн шийдэл сан Оюутны тэтгэлэгийг 2010  онд хүртэж, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Болжморуудын клуб” нийгмийн төслийг амжилттай зохион байгуулсан.

Ажлын анхны гараагаа 2011-2013 онд “Mongolian economy, business and finance magazine” сэтгүүлд, 2013-2016 онд “Үндэсний шуудан”  өдөр тутмын сонинд Эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж, голдуу санхүү, эдийн засгийн ярилцлага, нийтлэл болон урлагийн чиглэлийн материал бэлтгэж байв. Мөн УИХ-ын сонгуулиар 2012 онд Дашзэвэгийн Зоригт (Монгол шуудан банкны ТУЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн асан) болон 2016 онд Отгондаваагийн Амартүвшингийн (МХАҮТ-ийн Ерөнхийлөгч одоогоор)  компанит ажилд сэтгүүлчээр ажиллаж, туршлага хуримтлуулсан.

Сүүлийн дөрвөн жил орчиж АНУ-ын Лос Анжелос хотод амьдарч байна. Энэ хугацаанд, Language systems International college English -д  элсч, хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Одоогоор Америкийн Калифорниа мужийн  Лос Анжелес хотын “International American University”-д тэтгэлэгтэйгээр Бизнесийн удирдлагын магистрын (MBA) зэргээ амжилттай хамгаалж, “Student of the Year 2020” буюу Оны шилдэг оюутнаар шалгарсан. 

шагнал 

  • 2020- “Student of the Year 2020” International American University (Los Angeles, California, USA)
  • 2016-  Энэтхэгийн Засгийн газар  ” ITEC” -ын  “Diploma in English, IT networking skills”  хөтөлбөрт тэнцэж, гурван сар Энэтхэгт сурч, амьдарч соёлтой нь танилцах боломж тохиосон минь хамгийн гайхалтай дурсамжуудийн нэг. 
  • 2012-  “Зориг” сан “Байгаль орчны манлайлагч II” хөтөлбөрт тэнцэж, хэрхэн байгаль орчиндоо ээлтэй амьдрах болон байгаль дэлхийн нөөц хязгаартай, зөв зохистой хэрэглээнд хэвших чухлыг суралцсан. 
  • 2011- Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт Оюутан болж байв. Жил бүр улс даяар тодорхой тооны оюутанд олгодог нэр хүндтэй шагналын нэг. 
  • 2010- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн  “Нутгийн шийдэл” сангаас зарладаг уралдаанд манай төсөл шалгарч, Шарын гол суманд “Болжморуудын клуб” номын клуб, байгаль орчны сургалт сурталчилгааны төслийг Ц.Адьяасүрэн, Н.Рэгдэнгаравтай хамт зохион байгуулж байв. 
  • 2009,2010 – “Сэтгэлийн бэлэг” аянг  санаачлан, Монголын хараагүйчүүдийн  үндэсний холбоотой хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, урлагиийн цомхон тоглолт зохион байгуулсан маань “хэнээтэй” оюутан насны  минь салшгүй хэсэг билээ.

Миний тухай хүмүүсийн мэдэхгүй V баримт 

  • Уран зураг, арт үзэсгэлэнд хэзээ ч “ҮГҮЙ” гэж хэлддэггүй. Үзэсгэлэнгийн тамхим миний завтай үедээ хамгийн түрүүн очдог газрын нэг. 
  • Архи, пивоны харшилтай. Найзууд шоглож, аав, ээжүүд хүүхдүүддээ хүсмээр аятайхан харшил байна гэж “цаашлуулдаг”. 
  • Америк сурахаар явах үедээ 6000 ам.доллар мөнгөн хандив сэтгүүлч байхдаа хамтарч ажилладаг бизнесмэн, байгууллага, найз нөхдөөсөө  хоёр сарын дотор “босгосон” минь амьдралдаа хийсэн анхны фандрайзэр  (fundraiser) байв. Эдгээр бүх хүнд чин сэтгэлээсээ баярлаж явдгаа ахин илэрхийлье. 
  • Ууланд алхах, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах маш их дуртай. 2009 онд Өмнөговьд 14  хоногийн өртөөт явган аялалд оролцож, өдөр 4-5 цаг алхаж  байсан минь хамгийн тэвчээр барсан, дурсамжтай аялалын нэг байв. 
  •  Хулгана болон жижиг амьтадаас “айдаг”.

БОЛОВСРОЛ 

International American University Бизнесийн удирдлагын магистер (MBA)

МУБИС- Утга зохиолын ажилтан, сэтгүүлч (BA) 2011

Language Systems International college English – ESL 

Mentor language system college (TOEFL, ESL)

  UUGANAACHAT PODCAST-ТАЙ ТАНИЛЦ


uuganaachat podcast

Uuganaachat подкаст ТАНД:

  • Олон нийтэд эерэг хандлага түгээхээр шинэлэг өнцгөөс, шийдэл хайж буй хүмүүсийн бодит түүх;
  • Өөрчлөлтийн төлөө жижиг, том гэлтгүй бодит алхам хийж буй хэн бүхний дуу хоолой;
  • Дэлхийн өнцөг булан бүрт болон эх орондоо амьдарч буй шинэ үеийнхэний өөрийгөө бүтээж буй түүх;

УУГАНААГИЙН  ярилцсанаар хүргэх болно. 

Сайн байна уу, Uuganaachat.com- д тавтай саатна уу. 

Хүн бүхэн өөрийн гэсэн өвөрмөц түүх, туулсан зам мөртэй. Бид амьдралыг өөрийнхөөрөө туулж, түүхийг хамтдаа бүтээж буй. Энэ түүхийг бусдад хүргэх гүүр нь болж, ярилцагчийнхаа оюун санааны ертөнцөд нь эрх дураараа “зорчих” ховорхон эрхийг олгодогт нь сэтгүүлч мэргэжилд чин сэтгэлээсээ талархдаг. “Үндэсний шуудан”  өдөр тутмын сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан үеийнхээ (2013-2016)  бичвэрүүдийг нэгтгэн, хүргэж байна. Ингэхдээ  “Хөрөг-Ярилцлага”, “Эгэл амьдрал”, “Made in Mongolia” буланд ангилав. Цаашдаа, булангуудаараа дамжуулан Uuganaachat подкастад оролцсон зочдынхоо ярилцлагыг  бичгэн хэлбэрт хөрвүүлэн хүргэхээ дуулгахад таатай байна.  Мөн “Made in Mongolia” буландаа үндэсний үйлдвэрлэгчдийхээ цувралаар танилцуулах болно.